Хэрлэн голын ай савыг бургасан шугуйтай болгох ажил эхэллээ

Нэмэгдсэн: 2014-05-12 10:34:31

Хэрлэн голын ай савыг бургасан шугуйтай болгох ажил эхэллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дах долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Багануур дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарих ажлыг хийсэн бөгөөд энэ хүрээнд Хэрлэн голын ай сав Улаан эрэг орчимд 2,5 км урт, 10 метрийн өргөн шугуй үүсгэхээр бургас тарих ажлыг эхлүүллээ. Нийтдээ 6000 бургас тариалж, хайс хамгаалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 500 метр урт зурваст 1200 бургасыг тарилаж хайс хамгаалалтыг хийсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд  дүүргийн аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандив тусламжаар 40 сая төгрөгийн хөрөнгийг босгосон байна. Дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас мод тарих ажлыг илүү үр дүнтэй болгох зорилгоор 2013 онд 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хуцаагийн далангийн дагуух  Монгол Солонгосын “Аз жаргалын төгөл” нь 30.000 модтой бөгөөд тус цэцэрлэгийн модны ургалтын  нэмэгдүүлэх усалгааг сайжруулах  зорилгоор усалгааны систем байгуулах ажлыг 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөдүр дүнд  2013 онд модны ургалтын хувь 99,9 хувьтай байлаа. Тэгвэл 2014 онд тус төгөлд 5000 мод шинээр тарих, 2000 мод нөхөн тарих ажлуудыг хийж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл