Дүүргийн цагдаа нар иргэдийнхээ өмнө тангарагаа өргөлөө

Нэмэгдсэн: 2014-05-09 14:28:06

 

Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын цагдаагийн шинэ тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа Монгол Улсын хэмжээнд боллоо. Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит талбайдаа ёслолын жагсаал хийж иргэдийнхээ өмнө тангарагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга М.Гончигжав, цагдаагийн ахмад алба хаагчид, иргэд оролцож баяр хүргэлээ.

Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо:"Монгол Улсын иргэн Би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ." гэж Цагдаагийн тангараг өргөдөг байна. Энэхүү ёслолын үеэр дүүргийн цагдаагийн сүлд дуу болох “Багануурын цагдаа” дууг олны хүртээл болгосон байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл