Дүүргийн манлайлагч эмэгтэйчүүд хөгжлийн төлөө чууллаа

Нэмэгдсэн: 2014-03-07 16:55:10

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Манлайлагч эмэгтэй Багануур дүүргийн хөгжлийн хөтөч” хүндэтгэлийн арга хэмжээг ЗДТГ-аас санаачлан зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн салбарын дарга, захирлаар ажиллаж байгаа 50 гаруй бүсгүйчүүд оролцсон юм. Бүсгүйчүүд өөрийн ажиллаж байгаа салбар, эрхэлж буй ажлаасаа үл хамааран дүүргийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох гарц гаргалгааг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэхээр хүндэтгэлийн үйл ажиллагааны эхний хэсгийг зохион байгуулсан бол төгсгөл хэсэгт манлайлагч бүсгүйчүүдэд дүүргийн Засаг дарга хзндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулж хамтдаа чин сэтгэлийн ярилцлага өрнүүллээ. Баяр ёслолыг ийнхүү утга учиртай гарах үр дүнтэй байхаар зохион байгуулсан нь зоогийн ширээний ард суун тэмдэглэснээс илүү үр дүнтэй гэдгийг удирдагч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл