·  Багануурын иргэдийн олон жилийн хүсэл зорилго, Ардчилсан намын бодлого зорилт бодитооор хэрэгжин Багануур дүүрэг нийслэлийн засаг захиргааны нэгж дэх ХОТ болон хөгжинө.

·  Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэн орон нутгийнхаа амьдрал, нийгмийн баялгийн хуваарилалт, нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудал,орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хэрэгжилтийг иргэдийн шууд  оролцоотойгоор  шийдвэрлэн, төрийн үйл ажиллагааг хянах эрхээ эдлэх  нөхцөлийг хангасаннийтйин албатай, авилгагүй, шууд ардчилал-иргэний оролцооны загвар  болж хөгжинө.

·  Хувь хүн өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, байгаль орчин, хүнсний болон нийгмийн аюулгүй байдлыг хангах бодлогыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлснээр  эрүүл аюулгүй амгалан орчинд амьдрах жишиг хот болон  хөгжинө. 

·  Оюутны хотхон, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний төв, соёл, боловсролын салбарын шинэчлэлийг түшиглэн мэдлэгт суурилсан бизнес, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх “оюунлаг хот” болон хөгжинө.

·  Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэх бодлогын хүрээнд уул уурхай, эрчим хүч,  барилгын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн ажилгүйдлийг бууруулах замаар  ажилтай орлоготой иргэдтэй  болон хөгжинө.

АВИЛГАГҮИ БАГАНУУР ХОТЫН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИРГЭД

1. Шууд ардчилал - Иргэдийн оролцоог хөгжүүлэх хүрээнд:

1.  Багануур дүүргийг Нийслэлийн засаг захиргааны нэгж дэх  ХОТ  болгоно.

2.  Багануур хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдүүлнэ.

3.  Иргэдийн оролцоог дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, иргэний оролцооны боловсролыг төлөвшүүлэн хэвшүүлж, иргэдийн оролцоотойгоор төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэн Багануур хотыг шууд ардчилал иргэдийн оролцооны загвар болгон хөгжүүлнэ.

4.  Иргэдийн оролцоотой төсвийн менежментийг бүрэн хэрэгжүүлж, “Орон нутгийн хөгжлийг дэмжих сан” байгуулж, нутгийн засаг захиргаа, иргэд олон нийтийн оролцоо, хамтын шийдвэрээр захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлнэ. 

5.  Орон нутгийн засаг захиргааны  үйл ажиллагааг ил тод байлган, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгохын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд олон нийтийн санал асуулга явуулж, тэдний саналд үндэслэн шийдвэр гаргадаг болно.

6.  Нутгийн захиргааны байгууллагын  дэргэд иргэдийн  оролцооны алба, мэдээллийн ил тод байдлын алба байгуулна.

7.  Иргэний танхимын үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхижүүлнэ.

2. Авлигагүй хот болох  хүрээнд:

8.  Авилгын эсрэг орон нутгийн Олон нийтийн зөвлөл байгуулна.

9.  Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчлан батлуулж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, олон нийтэд ил тод мэдээлэн, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг болно.

10.  Төрийн албыг иргэний эрхийг хамгаалах, иргэнд үйлчлэх НИЙТИЙН АЛБА  болгох шинэчлэлийн  бодлогыг хэрэгжүүлнэ.

11.  Нутгийн захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ

12.  Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн зарим ажил, үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаар  гүйцэтгүүлнэ.

13.  Хот төлөвлөлт, барилгажилт, газрын харилцааг иргэдэд нээлттэй ил тод болгоно.

14.  Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэр болон газар олголттой холбогдох асуудлыг цуцлана.

15.  Газрын зориулалтыг албан тушаалтан дур мэдэн өөрчлөх, шийдвэр гаргах асуудлыг таслан зогсоож, аливаа барилга обьект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг заавал авдаг болно. 

БАГАНУУР ХОТЫН АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ, АМИНЫ СУУЦТАЙ ИРГЭД

1.Ажилгүйдлийг бууруулах хүрээнд:

1.  Ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөрийн багтаамж ихтэй  салбаруудыг бодлогоор дэмжиж ажилгүйдлийг бууруулна.

2.  “Багануур” үйлдвэр технологийн парк байгуулах асуудлыг  Засгийн Газар , нийслэлийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлнэ

3.  Оюутны хотхон, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ төвийг түшиглэн мэдлэгт суурилсан бизнес, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэхийг дэмжинэ.

4.  Орон нутгийн барилгын материалын түүхий эдийн нөөцийг түшиглэн оюутны хотхоны бүтээн байгуулалтад хэрэглэгдэх барилгын материалын үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж хөгжүүлнэ.

5.  Нийгмийн суурь үйлчилгээ, ахуйн үйлчилгээг  иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх,  замаар шинэ ажлын байрыг нэмэгдүүлнэ. 

6.  Хөдөлмөр эрхлэх, амьжиргааны орлогын эх үүсвэртэй болох хүсэл эрмэлзлэлтэй иргэд, зорилтот бүлгүүдийн санаачлагыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

7.  Үйлдвэр, аж ахуйн нэгжид түшиглэсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. 

8.  Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн албаны үйл ажиллагааг өргөжүүлж, байнгын, түр, цагийн ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрлөх идэвхийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулна.

9.  Шаардлагатай ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэгцээний дарааллаар гарган, ажил мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулан, 40-с дээш насны ажилгүй болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, санал санаачлагыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

10.  Ажил хайгчболон ажил олгогчтой шууд уулзуулах хөдөлмөр зуучлалын мэдээллийн онлайн сүлжээг нэвтрүүлнэ.

2.  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд:

11.  Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх хүрээнд бизнес форум зэргийг тогтмол зохион байгуулна.

12.  Зээлийн барьцаа, баталгааны механизмыг хөнгөвчлөх бодлогыг дэмжин, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн санг нэмэгдүүлэн зээлийн хэмжээ, хугацаа, нөхцлийг сайжруулан үргэлжлүүлэн олгоно.

13.  Орон нутгийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих цогц бодлогын хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээнд шаардлагатай бараа үйлчилгээг орон нутгаас ханган нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

14.  Хөдөлмөрийн багтаамж ихтэй үйлчилгээний салбар, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, орон сууцны 1-р давхарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэн, байгууллага аж ахуйн нэгжүүдийн ус, дулаан халаалт, цэвэрлэгээний үнэ тарифт эрх зүйн зохицуулалт хийнэ. 

15.  Хувийн хөрөнгө оруулалт, иргэдийн санаачилгыг  дэмжих замаар зүүн бүсийн худалдаа, бараа эргэлтийн төвийг байгуулна.

16.  Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг  эрчимжүүлж, санал санаачилгыг дэмжинэ.

17.  “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

18.  Гахай, шувууны аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжнэ.

19.  Төмс, хүнсний ногоо, сүү, өндөг болон импортоор оруулдаг хүнсний бүтэгдэхүүн  үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

20.  Хүнсний ногооны механикжсан зоорь барих иргэд, хувийн хэвшлийн санал санаачилагыг дэмжинэ. 

3.  Гэр хорооллыг тохилог АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ болгон

хөгжүүлж,  орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх  хүрээнд:

1.  Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах  үнэлэмжийг дээшлүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ.

2.  Гэр хорооллыг дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбох дахин төлөвлөлтийг иргэдийн санаачлага оролцоотойгоор хийж, загвар төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.

3.  Гэр хорооллын иргэдийн инженерийн нэгдсэн болон хэсэгчилсэн хангамжтай болох чиглэлээр гаргасан санал санаачилга, үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.

4.  Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн орлцоотойгоор шинэчлэн тодотгож, нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

БАГАНУУР ХОТЫН ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ ИРГЭД

1.Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх  хүрээнд:

1.  Оюутны хотхон барих ажлыг эрчимжүүлнэ.

2.  Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлийн байгууллагуудын  менежментийг өөрчилж тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэнэ.

3.  Монгол үндэсний уламжлалаа дээдэлсэн “Зөв Монгол Хүүхэд” цогц хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.

4.  Иргэдийн оролцооны албан болон албан бус боловсролыг дэмжих хөтөлбөрийг иргэдийн хэрэгцээ, нийгмийн шинэчлэлийн шаардлагатай уялдуулан хэрэгжүүлнэ

5.  Эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг иргэдийн оролцооны үзэл баримтлалд тулгуурлан хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм журам, арга зүйн зөвлөмжийг боловсруулж хэрэгжүүлнэ.

6.  Бага насны хүүхдийн хөгжлийг онцгойлон үзэж, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин, өдөр өнжүүлэх, асрах, саатуулах төвүүдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж,  сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна.

7.  Улсын, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ.

8.  Ерөнхий боловсролын сургуулиудыг бүрэн цахимжуулна.

9.  Багш нарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, боловсролын салбарын хөгжлийг дэмжинэ.

10.  “IP-TV” утас-телевиз-интернетийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, гэр хорооллыг цахимжуулна.

11.  Иргэдэд зориулсан “Цахим орчин”-г олноор байгуулна.

12.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах хөгжүүлэх үйлчилгээг онцгойлон үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлнэ.. 

2.Нийтийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд:

13.  Хотын соёлыг төлөвшүүлэх асуудлыг иргэдийн санаачилга, идэвх оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ.

14.  Дүүргийн номын санг шинэчлэн сайжруулж, бүрэн цахимжуулан, гэр хороололд “Номын өргөө” гэр номын сангийн үйлчилгээ бий болгоно.

15.  Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх зах зээлийн эрэлтэд нийцсэн нийтийн парк, музей, соёл амралтын цогцолбор барьж  байгуулахыг дэмжинэ.

16.  Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийн бизнес, бренд бүтээгдэхүүн,үйлчилгээг сурталчлах түшиц болгох бодлогыг хэрэгжүүлнэ.

БАГАНУУР ХОТЫН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ИРГЭД

1.Иргэдэд амьдрах эрүүл  орчин бүрдүүлэх хүрээнд:

1.  “Эрүүл хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмийн болон  хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна.

2.  Хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үйлдвэрлэлийг орчин үеийн дэвшилтэт техник технологи ашигшуулж стандарт хангах бодлого хэрэгжүүлж, хяналтыг сайжруулна. 

2.Эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээг сайжруулах хүрээнд :

3.  Шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан чанартай эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгохыг эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт болгон ажиллана.

4.  Эрүүл мэндийн салбарын  үйл ажиллагаанд угтах үйлчилгээг нэвтрүүлж, хариуцлага, харилцааны соёлыг эрс дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

5.  Эрүүл мэндийн салбарыг өндөр технологийн  тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, эмч эмнэлэгийн ажиллагсдыголон улсын түвшинд сургаж чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6.  Өрхийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх төрийн бодлогыг  хэрэгжүүлнэ. 

7.  Эрүүл мэндийн  сургалт сурталчилгааны төв байгуулан, өрхийн эмнэлэгт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ

8.  Эх хүүхэд,ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн өрхийн эмнэлгийг түшиглэн чийрэгжүүлэлтийн төвүүд байгуулахыг дэмжинэ.

2.Эрүүл чийрэг иргэдийн төлөө:

9.  Нийтийн биеийн тамир, спортын мэргэжлийн байгууллагын менежментийг сайжруулж,хүний нөөцийг чадавхижуулна.

10.  Нийтийн биеийн тамирыг хөхиүлэн дэмжиж, хороо бүрт чийрэгжүүлэлтийн төвүүд, биеийн тамирын талбай, өвлийн спортын талбай, болонунадаг  дугуйн зам, гүйлтийн замыг  байгуулахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжинэ.

11.  Хүн бүр нийтийн биеийн тамир спортоор хичээллэх байгууллага хамт олон өрх гэр бүлд эрүүл амьдралын орчин нөхцөлийг бүрдүүлэх дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж, спортын төрлүүдийг жигд хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

12.  Биеийн тамир, спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих замаар боловсронгуй болгоно.

АЮУЛГҮЙ АМГАЛАН БАГАНУУР ХОТЫН ИРГЭД

1.  Хотын аюулгүй байдлыг ханган, хэв журмыг сахиулах  хүрээнд:

1.  Архи, тамхи  худалдан борлуулахад тавих хяналтыг чангатгаж,  тэдгээрийн хэрэглээг үл тэвчих орчин ба соёлыг төлөвшүүлэн архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эрүүл идэвхтэй амьдралын төлөөх клуб, холбоо байгуулах иргэдийн санаачилгыг бодлогоор дэмжинэ .

2.  Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, “хөршийн хамгаалалт” иргэдэд суурилсан амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ.

3.  Захиргааны зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.

2. Иргэндээ ээлтэй эрүүл, аюулгүй, тохилог орчин бүрдүүлэх хүрээнд:

4.  Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газрууд, гэр хороололд гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгоно .

5.  Аливаа барилга байгууламж, гудамжинд нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын ба иргэдийн амралтын талбайтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ.

6.  Тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газрууд байгуулах ажлыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэн ээлтэй орчин бүрдүүлнэ.

7.  Хүүхдийн цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбай дах хүүхдийн тоглоомын талбайнуудыг олон улсын стандартад нийцүүлнэ.

8.  Хүүхдийн автобусны үйлчилгээг сайжрууулна.

9.  Ослыг тэглэх хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

10.  Гэр хорооллын доторх авто замын сүлжээ, нийтийн тээврийн маршрутын шороон замыг хатуу хучилттай болгоно.

4.  Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг

нэмэгдүүлэх  хүрээнд:

1.  Гэр хорооллыг инженерийн шугамд холбосноор хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.

2.  Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлын менежментийг сайжруулан иргэний байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах тогтолцоог шинэ шатанд гаргана.

3.  Агаарын бохирдлыг бууруулах олон хувилбарт эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглээнд нэвтэрүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

4.  Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төлөвлөгөө боловсруулан, дахин боловсруулах үйлдвэр байгуулах санаачлагыг дэмжиж, тухайн салбарт ажиллагсдын хүний нөөц, нийгмийн хамгааллыг сайжруулах  бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

5.  Хийн болон цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжинэ.

6.  Хэрлэн голыг  хамгаалах хөдөлгөөн, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

7.  Хороолол доторх ногоон байгууламжийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын шинэ тогтолцоог нэвтрүүлж, санал санаачилгыг дэмжиж урамшуулна.

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл