Бий биелгээний сургалт боллоо

Нэмэгдсэн: 2013-05-15 20:01:46

Бий биелгээний сургалт боллоо


Ардын уламжлалт урлаг бий биелгээнийсургалтыг2013.03.25 - 2013.03.31-ний өдрүүдэд Ардын урлагийн “Их Хөгсүү” чуулгын биелээч багш Энхцэцэг удирдан зохион байгууллаа. Сургалтанд “Хангай” цогцолбор сургуулийн сурагчид, 44-р цэцэрлэг, Алтай цэцэрлэг, 183-р цэцэрлэгийн бүлгийн багш сурагчид, Соёлын ордны арга зүйч зохион байгуулагч, архив бичиг хэргийн ажилтан, бүжгийн багш, дугуйлангийн сурагчид нийт 200 суралцагсад хамрагдсан.Сургалтанд хамрагдсан суралцагчдад Захчин ардын “Тоорой цагаан элс”, Казак биелгээ, Савхад биелгээ, Дөрвөд биелгээ, Торгууд ардын “Таван биелгээ”,ээж охин хоёрын харьцааг өгүүлсэн домогт биелгээг шинээр дэглэн зааж сургасан. Нийт суралцагчдад Боловсролын яам, Соёл,Спорт, Аялал жуулчлалын яам, Ардын урлагийн “Их Хөгсүү” холбооны хамтарсан батламж гардуулсан.

Лхагва, 2013 Дөрөвдүгээр сар 17 08:49


Төрийн байгууллагуудын мэдээлэл