Дүүргийн нутаг дэвсгэрт зөөвшөөрөлгүй хорт хог буулгалаа

Нэмэгдсэн: 2013-05-15 19:58:21

Дүүргийн нутаг дэвсгэрт зөөвшөөрөлгүй хорт хог буулгалаа
Багахангай дүүрэгт магнийн исэл нэртэй химийн хог хаягдлыг дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангоруудад буулгахыг хориглосон ИТХурлын 2013 оны 04 сарын 02-ны өдрийн А/25 тоот тогтоол гарган дүүргийн Засаг даргаС.Эрдэнэбаярт даалгасан бөгөөд Дүүргийн ИТХурлын тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалт Химийн хорт болонаюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг үндэслэн Дүүргийн Засаг дарга 2013 оны 04 сарын 08-ныөдрийн А/55 тоот захирамжинд цэргийн хээрийн аэрдоромын ангоруудад химийн хорт болон аюултай хог хаягдлыг хадгалах түр байршуулахыг хориглосон захирамж гаргасаныг үл ойшоон 2013 оны 04 сарын 15-ний Бямба гаригийн үүрээр “Тамбов цэргийн химичид” ТББ нь БОНХЯамны хүрээлэн буй орчин Байгалийн нөөцийн дарга Д.Энхбатын 2013 оны 03 дугаар сарын 27 өдрийн 6/1307 албан бичгээр олгосон хууль бус зөвшөөрөлтэйгээр 3 ачааны шланз авто машинаар 220 тонн магнийн исэл нэртэй химийн хаягдлыг ачиж ирэн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангоруудад буулгасан. Энэхүү арга хэмжээг эсэргүүцэн дүүрэгт “Нутгаа аврах хөдөлгөөн”-ийг иргэд санаачлан 13 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид сонгогдон ажиллаж байна. Уг хөдөлгөөний гишүүд дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран төрөл бүрийн эсэргүүцлийн арга хэмжээ авч байгаа бөгөөд өдөр тутмын телевиз, радио, сонингуудад мэдээлэл гарган ажиллаж байна.

Лхагва, 2013 Дөрөвдүгээр сар 17 09:03


Төрийн байгууллагуудын мэдээлэл