Хариу нэхээгүй тус 1 сарын аян зохион явагдаж байна

Нэмэгдсэн: 2013-05-15 19:52:32

Хариу нэхээгүй тус 1 сарын аян зохион явагдаж байна

zip7.jpg

Дүүргийн Засаг даргын А/53 дугаар захирамжаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё”, “Хүүхэд, Гэр бүлийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” 1 сарын аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан орон нутагт зохион байгуулах 10 арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж гарган õýðýãæèëòýíä õÿíàëò òàâüæ ажиллалаа.Хөгжлийн бэрхшээлтэйиргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар 5 төрлийн асуудлаар санал асуулга хүлээн авах хайрцгийг ЗДТГ, НХҮХ, ХХ, Хороод гэсэн 5 цэгт байрлуулж 144 иргэнийг саналыг хүлээн авлаа.“Хариу нэхээгүй тус” аяныг хороод болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдэд сайн дурын хүмүүнлэгийн тусламж болон дэмжлэг үзүүллээ.

Тус үйл ажиллагааны хүрээнднийт-146 ХБИргэн, хүүхдүүдэд 1,5 сая төгрөгний гарын бэлэг, ахуйн хэрэглээ, тусламж үзүүллээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг 2013.04.18-ны өдөр зохион байгуулж дүүргийн удирдлага болон ХБИ-дийнтөлөөлөл нийт-80 төлөөлөгч оролцов. Зөвлөгөөнд -626200 төгрөг зарцууллаа. Тус чуулганд дүүргийн ХБИ-дийн холбооны 2012 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг ХБИХ-ны дарга Д.Мөнхсаруул, “Тэгш дүүрэн”хөтөлбөрийнтанилцуулгыг НХХ-ийн дарга, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хорооны дарга Ц.Дэнсмаа, “Оролцоог бодит болгоё”,” Хүүхэд, Гэр бүлийг болзошгүй эрсдэл, Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд зохион байгуулагдсан ажлын явцыг НХҮХ-ийн мэргэжилтэн П.Ганчимэг нар танилцуулсан.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганаар хэлэлцүүлэх асуудлаар санал асуулга явуулахад нийт давхардсан тоогоор 1599 санал хүсэлт, гомдол ирснээс дүүрэгт шийдвэрлэж болохуйц асуудлуудыг нэгтгэн тэмдэглэл хөтлөн салган íýãòãýæ үндэсний чуулгандасуудлуудыг дэвшүүлэхээр гарсан санлыг нийт төлөөлөгчид 100% дэмжив.

Зөвлөгөөний үеэр ХБИ-дийн хийсэн гар урлал бүтээлүүдээр “ Бидний бүтээл” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж Ч.Оюун ахлагчтай “Урлан” бүлэг. Ц.Батханд ахлагчтай ”Хангай талх” бүлгийн бүтээлүүдийг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Зөвлөгөөнд оролцсон ХБИ-дийн төлөөлөгчдийн дунд “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байрыг Ш.Суумэргэн, 2-р байрыг Д.Баярсайхан нар эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Зөвлөгөөнд оролцсон ХБИ-д, зочид төлөөлөгчдийн дунд халуун дотно яриа өрнөж санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, Соёлын ордны дэргэдэх дугуйлангийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэн сонирхлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодол, нийгмийн идэвхи, ур ухаан, мэдлэг чадварыг сорьсон цаг үеэ олсон уулзалт зөвлөгөөн боллоо.

Баасан, 2013 Дөрөвдүгээр сар 26 08:59

Төрийн байгууллагуудын мэдээлэл