ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлж, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг зүй зохистой тодорхойлон түүнийг хэрэгжүүлэхэд дүүргийн иргэдийн бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн Засаг дарга түүний тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний язгуур эрх ашгийг дээдлэн иргэдийн аж байдлыг хэлбэрэлтгүй нэмэгдүүлэхэд оршино.

ЧИГ ҮҮРЭГ

Нийслэлийн Багахангай дүүргийн ИТХТ-ийн ажлын алба нь орон тооны 4 ажилтан, орон тооны бус 1 ажилтантай бөгөөд төрийн албаны мэргэшсэн албан хаагчид юм. ИТХ, түүний Тэргүүлэгчдийн хэвийн үйл ажиллагааг хангахад бүх талын туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй.
Мөн дүүрэгт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.
Төрийн байгууллагуудын мэдээлэл