Нийслэлийн Багахангай дүүргийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2009 онд Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бүчгүүдийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж ирлээ. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар дүүргийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2009 онд хийх ажлын төлөвлөгөөг нийт 6 бүлэг, 13 зорилт, 44 заалттайгаар батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллав. 2009 онд дүүргийн ИТХ-ын хуралдааныг 2 удаа хуралдуулсан бөгөөд 2009.04.27-ны өдрийн ээлжит бус 3-р хуралдаанаар 1.Дүүргийн 2009 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 2.Дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг тусгай хамгаалалтанд авах тухай 2009.07.04-ний өдрийн ээлжит 4-р хуралдаанаар 1. Дүүргийн ЗД-ын 2009-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл, 2009 оны дүүргийн Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийн явц 2. Нийслэл хот байгуулагдсаны 370 жил, дүүрэг байгуулагдсаны 20 жилийн ой угтсан бүтээлч ажлын явц 3. Дүүргийн 2009 оны төсвийн танилцуулга гэсэн 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг сар бүр тогтмол хийж ирсэн бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх 3 журам батлан, 1 журамд нэмэлт өөрчлөлт хийж нийт 63 тогтоол шийдвэр, Хурлын дарга дотоод асуудлын хүрээнд 10 гаруй захирамж гарган биелэлтэнд хяналт тавин ажилласан. ИТХ-ын ажлын хороодоос дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран Хангай цогцолбор сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон 44-р цэцэрлэгийн хоолны чанар хүртээмжтэй танилцан зарим илэрсэн алдаа дутагдлыг газар дээр нь арилгуулж санамж зөвлөмж өгсөн. Тайлангийн хугацаанд дүүргийн ИТХ-аас Төрийн одон медалиар шагнуулахаар 13 хүнийг тодорхойлон холбогдох дээд байгууллагад уламжлаж 4 хүн Алдарт эхийн 2-р одонгоор шагнуулж, өөрийн байгууллагын шагналаар 28 хүнийг шагнаж урамшуулсан.
 
Төрийн байгууллагуудын мэдээлэл