КАВКАЗ ДОРНОД ЕВРОПЫН БҮС НУТАГТ ТАРХААД БАЙГАА АФРИКЫН ГАХАЙН МЯЛЗАНГИЙН ТАРХАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Нэмэгдсэн: 2014-09-19 10:51:28

КАВКАЗ ДОРНОД ЕВРОПЫН БҮС НУТАГТ ТАРХААД БАЙГАА АФРИКЫН ГАХАЙН МЯЛЗАНГИЙН ТАРХАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Бүс нутгийн нөхцөл байдал: Анх 2007 онд Гүрж, ОХУ-д гэрийн тэжээвэр гахайд оношлогдсон Африкын гахайн мялзангийн (African swine fever) тархалт хүрээгээ тэлж, 2014 оны 06 дугаар сарын эхний байдлаар Гүрж (2007), ОХУ (2007), Армен (2008), Азербайджан (2008), Иран (2009), Украйн (2012, 2014), Беларус (2013), Литви, Польш улсад (2014 оны эхний 3 сард бүртгэгдсэн), Латви улсад (2014 оны 06 дугаар сар) бүртгэгдсэн бол Эстони улсад анх удаа 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус тус оношлогджээ. Эстони улс нь африкын гахайн мялзан өвчин оношлогдсон 4 дэх орон болсон. (зураг №1). Европын холбоо (ЕХ) нь уг өвчин гарсан орноос амьд гахай тэдгээрийн гаралтай түүхий эдийг экспорт, импортлохыг хориглон, хорио цээрийн чанд арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч тус холбооны гишүүн улсын нутагт орших зэрлэг гахайн сүрэгт удаа дараа бүртгэгдэж аюулын харангыг улам дэгдээгээд байна.

ЕХ-ны орнуудад энэ өвчин зэрлэг сүрэгт оношлогдсон нь гаралт тархалтыг хязгаарлахад түвэгтэй болгож байгааг тэмдэглэхийн хамт цаашид тархах эрсдэл улам ихсэж байгаа талаар онцлон дурдаж байна.

ОХУ-ын нөхцөл байдал: ОХУ-ын баруун хэсгийн мужид тэжээвэр гахайгаас зэрлэг гахайн сүрэгт мялзангийн халдвар тархсан нь өвчний нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тус улсад анх 2007 онд өвчин оношлогдож эхлэснээс хойш энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 703 тохиолдол бүртгэгджээ. Энэ хугацаанд хамгийн бага буюу 64 тохиолдол 2007 онд оношлогдсон бол 2013 онд хамгийн олон буюу 234 тохиолдол үүнээс зөвхөн 150 нь зэрлэг гахайн сүрэгт тус тус илэрсэн байна. Энэ оны хувьд шинээр 63 удаагийн оношлогдсноос гаралт 32 тохиолдол бүртгэгдсэн бол шинэ тохиолдолын тоо өмнөх оныхоос бараг 3.7 дахин, зэрлэг гахайд илэрсэн гаралтын тоо 4.7 дахин тус тус буураад байна. (Зураг №2)

 

Энэ удаагийн дугаарт БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн Эргуна хотод 08 дугаар сарын 19-21 өдрүүдэд болж өнгөрсөн “Хил дамжин тархах гоц халдварт өвчнийг хянах олон талт хамтынажиллагааг бэхжүүлэх нь”сэдэвт Монгол, БНХАУ, ОХУ-ын мал эмнэлгийн салбарындөрөв дэх удаагийн уулзалтын үеэр ОХУ-ын Малын Ерөнхий эмч Е.А.Непоклоновын тавьсан “ОХУ дах Африкын гахайн мялзан өвчний нөхцөл байдал” сэдэвт илтгэлийг толилуулж байна.

Мэдээлэлийн эх үүсвэр:ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын алба 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл