ГААЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Нэмэгдсэн: 2014-09-19 10:06:35

ГААЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА.

 

Гаалийн холбооны улсын мал эмнэлгийн шинжээчид 09 дүгээр сарын 01-нээс эхлэн 14 хоногийн хугацаатай Монгол улсад ажиллаж байна. Энэ удаагийн шинжээчид нь Гаалийн холбооны орнуудад (Беларус, Казакстан, ОХУ) мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт гаргасан 11 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдлыг хариуцан ажилладаг төв, орон нутгийн байгууллага, мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаанд хянан магадлагаа хийнэ. Гаалийн холбооны улсын шинжээчдийн багийн бүрэлдхүүнд ОХУ-ын Орлов, Курск, Краснодар, Адыгея, Тува, Чуваш, Омск мужын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны байцаагчид, Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төв, ОХУ-ын Мал амьтны эм бэлдмэл, тэжээлийн чанар, стандартчлалын төвийн шинжээчид багтсан бол анх удаа Казакстан улсын Мал эмнэлгийн хяналтын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөл оржээ.

Шинжээчдийг ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах, МХЕГ-ын дарга Д.Батмөнх нар хүлээн авч уулзаж санал солилцож тодорхой асуудлаар хамтран ажиллах санал тавьсан. Шинжээчид эхний өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцсан бол 09 дүгээр сарын 02-ноос эхлэн шинжээчид ажлын 2 хэсэгт хуваагдан Дархан, Орхон, Увс, Завхан аймаг болон Улаанбаатар хотод ажиллаж эхэлсэн. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл