МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ЫН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАДЫН IV УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Нэмэгдсэн: 2014-09-19 10:02:40

МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ЫН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАДЫН IV УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

 

Хил дамжин тархах гоц халдварт өвчнийг хянах олон талт хамтынажиллагааг бэхжүүлэх нь сэдэвт Монгол, БНХАУ, ОХУ-ын мал эмнэлгийн салбарын гурван талт анхныуулзалтыг Монголын талын санаачлагаар 2007 онд НҮБ-ын ХААБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. Улмаар энэхүү уулзалт уламжлал болж 2012 онд Улаанбаатар, 2013 онд ОХУ-ын Владимир хотноо тус тус болж байжээ. Дөрөв дэх удаагийн уулзалт нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн Эргуна хотод 08 дугаар сарын 19-21 өдрүүдэд болж өнгөрлөө. Уулзалтанд ҮХААЯ, ЗГХА МЭҮГ, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ, Биокомбинат, МЭХ, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Ховд, Баян Өлгий аймаг, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дах суурин төлөөлөгчийн газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн төлөөлөл оролцов.

 

 Мөн БНХАУ-ын ХААЯ-ны Мал эмнэлгийн товчоо, Олон улсын хамтын ажиллагааны төв, БНХАУ-ын Мал эмнэлэг ургамал хорио цээрийн улсын алба, Мал амьтны өвчинтэй тэмцэх төв, Мал амьтны эрүүл мэнд, эпидемиологийн төв, Харбин дах Мал эмнэлгийн хүрээлэн, Ланжоу хот дах Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн эм бэлдмэлийн хяналтын хүрээлэн, Хелонжианг (Helongjiang) муж, Шинжаан Уйгарын өөртөө засах орон (Xinjiang), Өвөр Монголын өөртөө Засах орон (Inner Mongolia) болон Хөлөнбуйр аймаг, Хэ Хэ, Эргуна хотын мал эмнэлгийн алба, лаборатори, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны нийт 38, ОХУ-ын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны орлогч дарга, ДМАЭМБ дахь ОХУ-ын төлөөлөгч Е.А.Непоклонов тэргүүтэй 6 хүн тус тус оролцов.

 

 

 Энэ удаагийн уулзалтын зорилго нь хил залгаа хөрш 3 орны мал амьтны эрүүл мэндийн өнөөгийн байдал, мал эмнэлгийн салбарын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны чиглэлийг тодорхойлов. Мөн өнгөрсөн оны 02 дугаар сард ОХУ-ын Владимир хотноо болсон III дах уулзалтын үеэр гарын үсэг зурсан хамтын ажиллагааны санамж бичигт заагдсан үйл ажиллагааны биелэлтийн болон цаашид хийх ажлын талаар талаар харилцан нээлттэй мэдээлэл солилцов. Ялангуяа манай гурван орны нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт үлэмжхэн хохирол учруулдаг хил дамжин халдварлаж байгаа зарим гоц халдварт, малаас хүнд халдварладаг тухайлбал шүлхий (Footh and mouth disease), өндөр хоруу чанартай шувууны томуу(High pathogenic avain influenza), африкын гахайн мялзан(African swine fever), бог малын мялзан(Pest des petits ruminants), бруцеллёз (brucellosis)өвчний гаралт, тархалтыг хязгаарлах, байнгын хяналтанд байлгах, гарсан тохиолдолд шуурхай харилцан мэдээлэх, хамтарсан хариу арга хэмжээг авах талаар хамтын ажиллагааны чиглэлийн талаар 20 илтгэлийг хэлэлцэв. Мөн мал амьтны гоц халдварт өвчин байнга гарч байгаа буюу гарах өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа БНХАУ, ОХУ, Монгол улсын хилийн залгаа бүс нутаг (Дорнод аймгийн Хөлөнбуйр, БНХАУ-ын Манжуур, ОХУ-ын Байгалийн чанадх орчмын нутгийг хамруулан), ОХУ-ын Амур, БНХАУ-ын Хелонжианг мужийн Хе Хе хотын орчимд, мөн БНХАУ, Монгол улсын баруун бүс нутагт (Баян Өлгий, Ховд аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон) гоц халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хаматрасан хяналтын тандалт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслийн баримт бичгийн талаар 3 орны мэргэжилтэн нар хэлэлцэв. Хурлаас эхний 2 төслийн баримт бичгийг ойрын үед санхүүжүүлэгч олон улсын байгууллагад санал болгохоор гурван тал тохиролцов.

 

 

 

Хурлын төгсгөлд уулзалтын хэлэлцсэн асуудлаар хамтарсан мэдэгдэл гарган дараагийн уулзалтыг Монгол улсад 2015 онд хийхээр тохиролцов.

Монголын талын төлөөлөгчдийг энэхүү хуралд оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дах суурин төлөөлөгчийн газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хамт олонд талархалаа илэрхийлье.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл