Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар нь малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, мал бүртгэлжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж улмаар эрүүл малаас ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын нийт мал сүргийг эрүүлжүүлэх, удмын санг хамгаалах, малын чанарыг сайжруулах, бүртгэл мэдээлэлийн нэгдсэн санг бүрдүүлэх,  хүн  амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах боломжийг бүрдүүлэх нь манай байгууллагын нэн тэргүүний зорилт юм.

Та бүхэн манай байгууллагын дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, харьяа албад болон аймаг орон нутгийн салбар байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажил, гадаад харилцаа, сургалт-хүний нөөц, мал, амьтны эрүүл мэнд, удмын сан, хүнсний аюулгүй байдалтай холбоотой бодит мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудаснаас цаг алдалгүй авч, бидэнтэй байнга хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна.

Манай цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлэхийн хамт Мал эмнэлэг, үржлийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ГАЛБАДРАХ

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ГАЗРЫН 2012 ОНЫ

ОНЦЛОХ АЖЛУУД

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АРГА

ХЭМЖЭЭНИЙ 2013 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ

  • ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 37,0 сая тун шүлхийн вакцин, 22 ширхэг ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашиныг хүлээн авч төв, орон нутгийн мал эмнэлгийн албанд хуваарилан олгов,
  • Монгол Улсын Засгийн газрын урилгаар ДМАЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Бернард Валлат Монгол улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийв,
  • Аймаг, нийслэлийн түвшинд мал эмнэлгийн зориулалттай вакцин, эм хадгалах хүйтэн хэлхээний нэгдсэн сүлжээг байгуулав,
  • Улсын хэмжээнд 22 аймаг, нийслэлийн хувийн мал эмнэлгийн нэгжийн нийт 856 эмчийг 18 хэсэгт хуваан, БНХАУ-д сургалтанд хамруулах, танилцах аялалд оролцуулав,
  • Мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний хөдөлгөөнт лабораторийг  бүсийн 4 төвд олгов,
  • Хувийн мал эмнэлгийн нэгжийг дэмжих зорилгоор 2,1 тэрбум төгрөгийн нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллав,
  • Мал ээмэгжүүлэх ажлын хүрээнд 7,2  сая мал ээмэгжүүлсэн, малын  бүртгэлийн  программ хангамжийг нэвтрүүлэн  22 аймаг, нийслэл, 330 сумын  хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, төв серверт мэдээ дамжуулах ажлыг эхлүүлэв,
  • Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд үржүүлж буй Барга омгийн хонинд явуулсан үржил-селекцийн ажлыг хянан магадлан “Барга үүлдэр” болгон баталгаажуулав,
  • ЭМАА-г дэмжих хөтөлбөрийн хүрээнд махны үхэр, сүүний үхэр,  мах-ноосны  хонь, гахайн аж ахуйг дэмжих зорилгоор 972,5 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийг 90 иргэн, аж ахуйн нэгжид, хот суурин газрын өндөгний хэрэгцээг хангах зорилгоор 74200 үржлийн дэгдээхэйг 18 иргэн, аж ахуйн нэгжид гэрээ байгуулан тус тус олгов,
  • Цөм сүрэг үржүүлж буй 26 иргэн, аж ахуйн нэгжид 600 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгов,
  • Аймгийн үржлийн алба, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, хотын мал эмнэлэг, МЭСБУЛ, Малын хулгайтай тэмцэх газарт албан ажлын зориулалттай авто машин 74- ийг олгов,
  • Бүртгэл мэдээллийн сангийн зориулалт бүхий толгой компьютерээр 22 аймаг, нийслэлийн МЭҮНэгжийг хангав,
  • 22 аймаг, нийслэл, 330 сумын программ, бүртгэл, мэдээлэлийн сургалтыг 2 удаа зохион байгуулан давхардсан тоогоор 1400 мэргэжилтэн хамрагдав
  • Зонхилон тохиолддог, олон улсын худалдаанд хориг тавигддаг малын зарим халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн тэмцэх, урьдчилан сэргийлэх, голомтыг устгах, хумих, тархалтыг зогсоох арга хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулан, хөндлөнгийн хяналтыг сайжруулан ажиллах ;
  • Орон нутагт бий болсон малын эмийн сүлжээг ашиглан чанартай эмээр хэрэглэгчдийг хангах хяналтын тогтолцоог бий болгох ;
  • Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх замаар өвчнөөр тайван байдлаа хадгалах, улмаар баруун бүсийн 7 аймгийг шүлхийн вакцин хэрэглэдэггүй, халдваргүй, эрүүл бүс болгон ДМАЭМБ-аар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хэрэгжүүлэх,
  • Улсын хэмжээнд халдварт өвчнийг гаралтыг 20 хувиар бууруулж, өвчин гарсан тохиолдолд шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн шуурхай бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Биокомбинатын техник технологийн иж бүрэн шинэчлэлийн ажлыг 2013 онд багтаан Унгарын талтай хамтран эхлүүлэх.
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийг аттестачлалд хамруулан чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байгаа нэгжийг хөрөнгө, зээлийн бодлогоор дэмжихийн зэрэгцээ малчдын хоршоотой хамтран  ажиллахыг хөхүүлэн дэмжих.
  • Малчдаас худалдан авч байгаа ноос, ноолуур, арьс шир, маханд чанар аюулгүй байдал, гарал үүсэл, стандарчлалын баталгааг лабораторийн шинжилгээ гаргахад чиглэсэн материаллаг баазыг орон нутагт бий болгоход хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэх.
  • 2013 онд бог малын хээлтүүлэгчийг  мэргэжлийн үйлчилгээний нэгжийн эзэмшилд  шилжүүлэн үржилд ашиглах, бог малын үржлийн ажлыг баталгаажсан үүлдэр омгийн  хонь, ямаа үржүүлдэг  14  аймгийн  24 суманд туршин төрийн дэмжлэг үзүүлэх.
  • Малын бүртгэл мэдээллийн  нэгдсэн цахим  санг улс, аймаг, сумын төвшинд  бүрдүүлж  бүртгэл мэдээллийн системийн үйл ажиллагааны аюулгүй байдал, техник хэрэгслэлийн хүчин чадлыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах.
  • 2013 онд нийт 2,0 сая мал шинээр  ээмэгжүүлнэ.
  • Мал ээмэгжүүлэх,бүртгэлжүүлэх  чиглэлээр Франц, Турк улстай хамтран ажиллах, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах.
  • Цөм сүргийн үржлийн аж ахуйг аттестатлалд хамруулах, шаардлага хангасан аж ахуйнуудыг хөрөнгө, сахүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Сүү, махны цэвэр үүлдрийн бух импорлон дотооддоо үр үйлдвэрлэх, зохиомол хээлтүүлгийн ажлыг эрчимжүүлэх
Төрийн байгууллагуудын мэдээлэл