БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь Архангай аймагт айлчиллаа.

Нэмэгдсэн: 2016-08-15 08:43:44

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь Архангай аймагт айлчиллаа.

 Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь, элчин сайдын яамны зөвлөх хадагтай Ли Вэй, зөвлөх   Ли Ян Жун мөн Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана тэргүүтэй зочид төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлалын хүрээнд БНХАУ болон Архангай аймаг нь хоёр орны  дунд түвшний гадаад харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуучлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар аймгийн удирдлагуудтай санал солилцож аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, элчин сайдын яамны зөвлөх Ли Ян Жун нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санал болгож байна
2015-09-10 13:41:32

Төрийн байгууллагуудын мэдээлэл