Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Газрын харилцаа геодези, зураг зүйн газар аймгуудын ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Нэмэгдсэн: 2015-01-23 16:19:37

Газрын харилцаа геодези, зураг зүйн газар аймгуудын ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

 

ГХГЗЗГ-аас 21 аймгийн ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2015 оны 01-р сарын 22-24-ний хооронд зохион байгуулж байна. Сургалтаар онолын мэдлэгээ нэмэгдүүлж, Геодези, зураг зүйн үйл ажиллагааны технологийн дараалал, эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэл авч, геодезийн багаж хэрэгсэл, програм хангамж дээр ажиллах  чадвараа нэмэгдүүлж байна. Сургалт нь: онол, танхимын дадлага, хээрийн дадалага гэсэн 3 үе шаттай явсан бөгөөд сургалтыг Барилга хот байгуулалтын яам, ГХГЗЗГ-ын Орон зайн мэдээллийн дэд бүтцийн алба, Геодези зураг зүйн хэлтэс, Мэдээллийн төв, Геоматекийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулийн ерөнхий газар, “Баясах сурвей” ХХК, “Геомастер” ХХК, бусад аж ахуйн нэгжийн оролцоотой хамтран зохион байгуулсан байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл