Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

“Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт өгөгдлийн мэдээллийн дэд сан байгуулах ГХГЗЗГ-т мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сургалт зохион байгуулагдаж байна.

Нэмэгдсэн: 2015-01-22 14:01:17

“Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт өгөгдлийн мэдээллийн дэд сан байгуулах ГХГЗЗГ-т мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сургалт зохион байгуулагдаж байна.

 

Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар тус газар хэрэгжиж байгаа “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт мэдээллийн дэд сан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт нэгдсэн санг үүсгэх” гэрээт ажлын хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд 21 аймгийн геодезийн болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хэрэглэгчийн түвшний сургалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн гурван хэмжээст байр зүйн зураг хийх, “Рекод” корпорацийн цогц программ хангамжуудтай ажиллах зарчим, бүтэцтэй танилцах, дадлага хийх, суралцах зорилготой уг сургалт нь 3 түвшинтэй явагдаж байна. Үүнд:

·  Энгийн буюу хэрэглэгчийн түвшин

Хэрэглэгчийн анхан шат

Гүнзгийрүүлсэн шат

·  Админы түвшин

Энэхүү сургалтанд 21 аймгийн геодезийн болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд сууж байгаа бөгөөд сургалтанд сууснаар Энгийн буюу хэрэглэгчийн түвшин: мэдээллийн сан, программ хангамжийн үндсэн үйл ажиллагаа, ажиллах зарчим зэргийг бүрэн эзэмшиж хэрэглэж чаддаг болсон байна. Админы түвшин: ГХГЗЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд нь мэдээллийн системийн загвар, бүтэц, шийдэл, технологи, сүлжээ, программ хангамжийн хөгжүүлэлт зэргийг админы түвшинд бүрэн эзэмшсэн байх юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл