ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ


Эрхэм зорилго
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангахад оршино.

Алсын хараа
Үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангана.

Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
1. Хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг үнэлэх; 
2. Түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх; 
3. Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах, хөгжүүлэх; 
4. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг боловсруулах, мэргэжил, арга зүйгээр хангах; 
5. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх; 
6. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх; 
7. Мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал, амьтны өвчний тархалт, гаралтыг тогтвортой бууруулах;
8. Малын үржлийн ажил, үйлчилгээг стратеги төлөвлөлтийн дагуу явуулж малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, малын генетик нөөцийг хамгаалан баяжуулах; 
9. Мал, амьтан, ургамал, хүнсний бүтээгдэхүүний хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах; 
10. Бэлчээрийн даац болон таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хамгаалах; 
11. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, усаар хангах арга хэмжээг өргөжүүлж, уст цэгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулах;
12. Байгалийн гэнэтийн аюулаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх; 
13. Салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх; 
14. Салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, орлого, бүтээмжийг өсгөх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх; 
15. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын менежментийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах.

Стратегийн зорилт
1. Сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрх зүйн мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх;
2. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
3. Хүнд үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах ажлын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
4. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
5. Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
6. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
7. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
8. Салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилт дэвшүүлэн ажиллана:
1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд: 
1.1. Хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
1.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах;
1.3. Хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх.
2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах;
2.2. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд: 
3.1. Хүнд үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит уул уурхайн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-химийн үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
3.2. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. Хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
5.1. Хүнсний үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
6.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт болон усан хангамжийг сайжруулах, малыг эрсдлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх анхан шатны бүтэц, маркетингийг боловсронгуй болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.
7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
7.1. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, үр, сортын бодлого боловсруулж хэрэгжүүлэх, таримал ургамлыг хамгаалах, буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний экспорт, импортыг зохицуулах, хорио цээрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
8.1. салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;
8.2. салбарын бодлого, төсвийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;
8.3. салбарын сургалт, гадаадын төслийн үйл ажиллагааг уялдуулах ажлыг хариуцах, статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

Төрийн байгууллагуудын мэдээлэл