Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

Нэмэгдсэн: 2018-12-14 08:26:55

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвын урилгаар БНХАУ-ын Зах зээлийг хянан, зохицуулах ерөнхий газрын дарга Жан Мао болон холбогдох албаны нийт 5 төлөөлөгчид 2018 оны 12-р сарын 12-ны өдөр албан айлчлал хийлээ.
Албан айлчлалын хүрээнд Монгол Улсын өрсөлдөөний тухай хууль, бодлоготой танилцаж, шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Талууд тус санамж бичгийн хүрээнд өрсөлдөөний чиглэлээр хамтарсан зохицуулалт хийж, зохих арга хэмжээг авах, мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих гэсэн 5 чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
БНХАУ нь Монгол Улсын хувьд худалдааны хамгийн том түнш орон бөгөөд энэхүү найрсаг хамтын ажиллагаа нь хоёр улсын иргэд, аж ахуй нэгж, байгууллагын шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад томоохон ахиц дэвшил болох юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл