Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нэмэгдсэн: 2018-10-09 09:30:19

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дотоодын үйлдвэрлэгч болон сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийг хамруулан 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр сургалт зохион байгууллаа.

 Сургалтаар Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн талаар аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл өгч, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөмж чиглэл өглөө.

 Мөн аж ахуй эрхлэгчид сургалтын үеэр нээлттэй асуулт асууж, санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл