Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

“ХЭРЭГЛЭГЧ ТАНАА” НЭГДСЭН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Нэмэгдсэн: 2018-09-20 08:14:32

“ХЭРЭГЛЭГЧ ТАНАА”  НЭГДСЭН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

 “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд -2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 09 дүгээр сарын 20-ны өдөр Мишээл экспод  зохион байгуулагдаж буй “Хэрэглэгч танаа” өдөрлөгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, улсын байцаагчид оролцож тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд  хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаар мэдээлэл хийлээ. Мөн өдөрлөгийн үеэр хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл, зөвлөх үйлчилгээг явуулав.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нь 09 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас 09 дүгээр сарын 21-ний өдөр орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн орон нутгийн мэргэжилтнүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүргийг танилцуулах, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн талаар сургалт явуулах юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл