Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

ДЭЛХИЙН БАНКНЫ ШИНЖЭЭЧИД ШӨХТГ-ЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Нэмэгдсэн: 2016-10-13 09:18:27

Монгол Улсын Олон улсын худалдааны чадавхийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх бодлогын хүрээнд Дэлхийн Банкны Худалдаа, өрсөлдөх чадварын багийн шинжээч Момберт Хоппе, Жулиан Клейк нар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг нартай уузлаа.

 Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва байгууллагын бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлж ажилладаг 

гол хууль, тулгамдаж буй асуудлынхаа талаар танилцуулаад тус агентлагт зах зээлийн өрсөлдөөний мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох,улсын байцаагч нарыг мэргэшүүлж чадавхижуулах, цаашлаад өрсөлдөөний бодлогын хүрээнд үндэсний зөвлөх, шинжээчдийг бэлтгэх, энэ чиглэлээр хандивлагчдаас онол аргазүйн болоод техник туслалцааны дэмжлэг туслалцааг авах  хэрэгцээ шаардлага байгааг онцолсон юм.  

Харин Дэлхийн банкны шинжээчдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирэхэд дотоодын аж ахуй эрхлэгч нарын өрсөлдөх чадвар чухал төдийгүй Монгол улсын өрсөлдөөний орчин нөхцөл, зах зээлд нэвтрэх саад аль салбарт илүү байгаа, мөн төрөөс хэрэгжүүлж буй худалдан авах үйл ажиллагаатай холбоотой болон зах зээлд давамгай байдлаа буруугаар ашиглах, өрсөлдөөнд харш үйл ажиллагаа их гардаг эсэх, шүүгчид эдийн засгийн зохицуулалт болон зах зээлийн өрсөлдөөний бодлогод хэрхэн ханддаг, эдийн засаг, худалдааг төрөлжүүлэх зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох,  монополийг задлах чиглэлээр ямар бодлого баримталж буй талаар харилцан санал солилцлоо.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл