Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоолоор Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр Шадар сайдын 17 дугаар тушаалаар байгуулагдаж Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж эхэлсэн билээ.

Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон өөрчлөгдөж хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг тус агентлагийн чиг үүрэгт нэмж хамааруулсан тул Өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Бүтэц, зохион байгуулалтын хувьд Тэргүүн Шадар сайдын 2009 оны 74 дүгээр тогтоолоор бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдаж Төрийн захиргаа удирдлагын газар, Хууль, хяналт зохицуулалтын газар, Хэрэглэгчийн эрхийн газар, Зах зээл, судалгааны газар, Хамтын ажиллагааны газар гэсэн 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж ирлээ.

 

  • 1993 он. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль батлагдав.
  • 2000 он. Шударга бус єрсєлдєєнийг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
  • 2004 он. Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газар байгуулагдав.
  • 2008 он. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон өргөжиж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдэв.
  • 2009 он. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлав.
  • 2010 оны 3-р сарын 15-нд Хэрэглэгчийн Боловсролын төвийг байгуулав.
  • 2010 оны 6–р сарын 10нд. Өрсөлдөөний тухай хууль шинэчлэгдэн батлагдав.
Төрийн байгууллагуудын мэдээлэл