ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

1.1. Оршил

Нэг. Нийтлэг үндэслэл

  Газрын тосны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр \цаашид "хөтөлбөр" гэх\-т “Газрын тосны тухай” хууль, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газар, газрын тосны асуудал хариуцсан сайд, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан газрын тосны салбарын нэгдсэн бодлого, стратегийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

  Хөтөлбөрийг боловсруулахдаа дор дурдсан баримт бичгүүдийг үндэс болгов. Үүнд:

  • Газрын тосны тухай  хууль
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль
  • Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль
  • Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тоггоолоор батлагдсан “Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам"
  • Монгол Улсын Засгийн газрын 2002 оны "Газрын тосны салбарт авах арга хэмжээний тухай" 267 дугаар тогтоол

1.З. Хууль тогтоомжийн орчин

  Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
  • Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль
  • Монгол Улсын Төрийн албаны тухай хууль
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  • Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль 
  • Бусад хууль тогтоомж

 1.4. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

  Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус газрын үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР

  Газрын тосны газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч  нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, дэд сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний яам байна.

  Газрын тосны газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч, хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Газрын тосны газрын үйл ажиллагааны стратеги

2.1.  Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
  Газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Газрын хэвлийн тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам, түүнийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  Газрын тосны газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  1. Монгол Улсад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих.
  2. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн талаар төрөөс явуулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нөхцөл, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх.
  3. Газрын тосны салбарт эдийн засгийн өндөр үр ашигтай, хүрээлэн байгаа орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт  техник, технологи нэвтрүүлж, дотоодын түүхий эдийн нөөцөд түшиглэсэн боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр улс орны хэрэгцээг тодорхой хэмжээнд хангах, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, хадгалах барилга байгууламж бий болгох.

2.3 Үйл ажиллагааны эрхэм зорилго

  Газрын тосны газрын эрхэм зорилго нь төрөөс газрын  тосны  салбарын  хөгжлийн  бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн  хөгжилд газрын тос, байгалийн хийн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

  Газрын тосны газар нь эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Газрын тосны бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад газрын тосны салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэгүзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг нь  хэрэгжүүлэх;
  2. Газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх талын таатай орчинг бүрдүүлэх, газрын тосны хайгуул, судалгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  3. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг  зохион байгуулах;
  4. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зрхион байгуулах;
  5. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.

2.5.  Үйл ажиллагааны гол зорилт

Газрын тосны газрын стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны доорхи гол зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 ба 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.1.1. Газрын тосны салбарын бодлогын санал боловсруулахад оролцох, газрын тосны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.5.1.2. Газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хайгуул судалгааны ажлыг  эрчимжүүлэх; 

2.5.1.3. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах, батлуулах;

2.5.1.4. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Хамтарсан судалгааны гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх; 
2.5.1.5. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол улсын Засгийн газарт ногдох түүхий тосны хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангах зорилгоор Монгол улсын Засгийн газарт болон Гэрээлэгчид ногдох түүхий тосыг тэргүүн ээлжинд авч, дотоодын үйлдвэрт боловсруулах чиглэл баримтлах;

2.5.1.6. Газрын тосны хайгуул, олборлолт, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалт, орлого, үр дүнгийн талаар судалгаа хийж, газрын тосны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

2.5.1.7 Монгол улсын Засгийн газарт ногдох хуваарьт түүхий тосны борлуулалтын тооцоог хийж, Гэрээлэгчийн өртөгт тосоор нөхөж авах зардлыг хянаж баталгаажуулах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.2. Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах, импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хилийн боомтын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
2.5.2.6. Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний байнгын нөөцтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, улсын нөөц хадгалах агуулах шинээр барьж байгуулах замаар улсын хэрэглээний 3 хүртэл сарын нөөц бүрдүүлэх чиглэл барин ажиллах; 
2.5.2.7. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлийн талаар тухай бүр судалгаа явуулах, дүгнэлт хийж, дотоодын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах чиглэл баримтлах;
2.5.2.8. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, нөөц, үлдэгдэл, жижиглэн борлуулалтын үнэ, гадаад зах зээлийн үнийн мэдээллийг тогтмол гаргаж, удирдах байгууллагыг мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх.

2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.3.1. Дотоодын болон импортын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулан ашиглалтад оруулах чиглэл баримтлах;
2.5.3.2. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль, эрхзүйн актуудыг боловсруулан батлуулж мөрдүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн үйл ажиллагаанд бизнесийн болон эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
2.5.3.3. Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
2.5.3.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалтын бодлоготой уялдуулан газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдааны агуулах, шатахуун түгээх станцыг оновчтой байршуулах, шатахууны хэрэглээтэй нь холбогдуулан тоо, хүчин чадлыг тогтоох;

2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.4.1. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; 
2.5.4.2. Агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд салбарын түвшинд хууль, эрхзүйн асуудлыг нэгтгэн зохицуулах, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих; 
2.5.4.3. Салбарын түвшинд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
2.5.4.4. Газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох.

2.6. Үйл ажиллагааны зорилт /чиг үүрэг/

Газрын тосны газрын үйл ажиллгааны гол зорилт бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилт /чиг үүрэг/-ыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

Government agencies news